Манай хамт олонд тавтай морил. |
|||||
![]() |
![]() |
Амжилт гэдэг бол амар олддог зүйл биш юм. Амжилт гэдэг бол гайхалтай чадварлаг хамт олон, туршлагатай мэргэжилтэн, ажил мэргэжилдээ дуртай хүн бүхний нөр их хөдөлмөрийн үр шим юм. Заавал хамгийн дээд амжилт, шинэ санааг олж авчирахдаа биш, харин зөв төлөвлөх, асуудлыг урьдаас харахад байдаг.
Бид үргэлж чадварлаг, өөртөө итгэлтэй, олон талын авьяаслаг хамт олныг бүрдүүлэхийг хичээдэг. Таны эзэмшсэн мэргэжил юу байх нь гол биш, хамгийн чухал нь Та өөрийн сэтгэл зүрхээр хамт олонтойгоо нэгдэн ажиллахад оршино. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь сайн зохион байгуулагдсан хамт олон шүү дээ. |
![]() |
||
| Та мэргэжлийн баялаг туршлага хуримтлуулах эсвэл мэргэжлээсээ өөр салбарт хүчээ сорин ажиллахыг хүсч байвал бид танд биеэ даасан, зорилготой ирээдүйг цогцлоох бүхий л боломжийг тань олгож байна. | |||||
| Манай хамт олон үйлчилгээний салбар буюу аялал жуулчлалын чиглэлээр авъяаслаг чадвартай, нөхөрсөг багийг бүрдүүлж үйлчлүүлэгчиддээ сэтгэл хангалуун байдлыг бэлэглэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. | |||||
| Та манай “Талын үнэг” ХХК аялалын компанид ажиллах талаар бодож байсан уу? Та төрөлхийн аялах дур сонирхолтойн дээр цаашид энэ чиглэлээр мэргэжлийн төвшинд чин сэтгэлээсээ идэвхитэй, тууштай ажиллахыг хүсч байна уу? | |||||
| Хэрэв тийм бол дараах шаардлагыг хангасан хэн бүхэнд манай нөхөрсөг хамт олны үүд хаалга ямагт нээлттэй байх болно. Үүнд: | |||||
|
|||||
|
|||||
Эдгээр шаардагад нийцсэн 25 - 35 насны залуусыг манай хамт олонтой нэгдэн ажиллахыг урьж байна. |
|||||
| Хэрэв та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх анкетийг бөглөөд, илгээнэ үү. Бид тантай эргэн холбогдох болно. | |||||
| [ Анкет бөглөх ] | |||||
|
|||||
| [ zurück / back / Буцах ] | |||||