Бидний эргэн тойронд      
Манайхан...    
       
   
   
   
   
   
*) Auf das Bild Klicken um es zu vergrössern
   

 

 

 

 
   
   
     
     
   
   
   
*) Auf das Bild Klicken um es zu vergrössern
   
   
   
       
Umwelt    Учир шалтгаан  
  Байгаль, экологи, цаг уурын эрс бөгөөд сөрөг өөрчлөлт нь та бидний эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцлийг өөрчлөөд зогсохгүй өөр олон сөрөг үр дагаврыг дагуулж байгаа нь нууц биш.

Тиймээс анай компани нь жуулчны улирал дуусч байгаатай холбогдуулан, өөрсдийн санаачлагаар мод тарих хоёр өдрийн аянг зохион байгууллаа. Энэхүү аяны гол зорилго нь бид энэ жилийнхээ ажлыг дүгнэн, нийт хэрэглэсэн бензин, түүний байгаль дэлхийд учруулсан хор хөнөөлийг тооцож үзсэний үндсэн дээр түүнийгээ бага ч гэсэн нөхөхийг хичээсэн юм.

 
     
   Тоо баримт  
  Бид нийт аялалынхаа хүрээнд 22.001,69 литр бензин зарцуулж, 10,34 тонн хорт хийг ялгаруулсан байх юм. Ингээд цааш нь тооцоод үзэхээр 30 ширхэг мод шинээр үрслүүлж, тэр нь ургаж гүйцээд 10 жил болоход бидний энэ жилийн хэрэглэсэн бензиний хорт хийг нөхөж чадахаар байгаа юм. Ингээд “Цонжин Болдог“ хөшөөт цогцолборын ар энгэрт 250 ам метр орчим талбайд байнгын усалгаа, харуул хамгаалалт бүхий амралтын газрыг түшиглэн бургас, улиас, хайлаас тарьлаа. Мод бол суулгаад ургачих зүйл биш гэдгийг таван настай хүүхэд ч хэлнэ. Эх хүн хүүхдээ төрүүлээд дараа нь асран хамгаалж, өсгөн бойжуулж, насанд хүртэл нь хараа хяналтандаа байлгадагтай адил мод ч бас яг тийм. Иймээс энэхүү газрыг сонгосон билээ.  
     
   Үр дүн  
  Мөн энэ үеэр Туул голын сав газар цэвэр усны хамгаалалтын бүсэд амрагчид ихээр цуглаж, хог хаягдлаа хаяж, орчныг бохирдуулсан байсныг цэвэрлэсэн юм. Манай аялал жуулчлалын салбарынхан гадаадын жуулчдыг авчирч, Монголынхоо аялал, жуулчлал, эдийн засгийн салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа хэдий ч тэр хэмжээгээрээ шатахуун тос гарздаж байгальд хохирол учруулсаар байна. Тиймээс байгалиа хамгаалах, нөхөн сэргээх ажилд хувь нэмрээ оруулж байх хэрэгтэй гэж бид үздэг юм. Нэг салбарын бусад нөхөд, хамт олон байгууллагууддаа ч мод тарьцгаая гэж уриалж байна.

Энэ мэтчлэн мод тарих нь амьдрах орчин нөхцөлд эерэгээр нөлөөлөх тул иргэн бүр нэг мод тарих нь та бидний ирээдүйн амьдралд үр өгөөжтэй байх болно. Салхинд туугдан шороонд дарагдсан, бохир орчиноосоо салж чадахгүй юм аа гэхэд ядаж цэвэр агаараар амьсгалцгаая.

 
    Б.Ууганцэцэг  
       
       
    2010 - Шинэ жилийн баярын сонин хачнаас  
Umwelt      
Бид 2010 оныхоо ажил үйлсийг дүгнэн, шинэ жилийн баяраа хамт олныхоо хүрээнд ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүлэв.
Энэ жилийн баяр маань маш сонирхолтой, хөгжөөнтэй байсны дээр цэвэр агаарт гарч, хотын бохирдсон утаанаас түр ч гэсэн холдож, амрангаа хөгжилдсөн нь урьд урьдын шинэ жилийн баяруудаас ялгаатай байсан билээ.
Жил бүр уламжлал болгон явуулдаг сугалааны Супер – Шагналын эзнээр Х.Сэргэлэнбаатар хоёр дах удаагаа, үдшийн “ Ханхүү “ -ээр жолооч Ж.Баябулаг,
“ Гүнж ” – ээр тогооч Д.Пүрэвдулам нар тодорч энэ жилийн баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал байв. Энэ дашрамд 2010 оныхоо хийсэн бүтээснээ дүгнэж, ирэх оныхоо зорилго зорилтоо тодорхойлон, өвлийн өвгөн ааваасаа баярын бэлгээ урамтайгаар гардан авцгаалаа. Мөн энэ үдэш бид дотроо баг болон хуваагдаж, сонирхолтой тэмцээнүүдийг зохион явуулсан юм. Манай хамт олны үндсэн мэргэжлээс гадна өөр бусад нууц авьяасууд тэрхэн агшинд илэрч гарав. Гайхалтай дуучин, хөгжимчин, зохиолч, бүжигчин хүртэл бидний дунд байх юм. Ингээд багуудын мэндчилгээг та бүхэнд хүргэж байна.
       
       
    " 4 бэрх “ баг  
    Эв эеэрээ буусан дөрвөн Шагай
Ижил хөдөлмөрөөрөө нийлсэн дөрвөн Найз
Энд тэндгүй явдаг дөрвөн Үнэг
Ирж буй оны халуун мэнд хүргэе.
 
 
    “S.S.F” баг  
    Талын зам зурайж байна
Талын үнэг давхиж байна
Ирсэн зочидоо аялуулж байна
Эр зоригоо гайхуулж байна.
Цасан бударсан энэ үдэш
Царайлаг бүсгүйчүүдээ дагуулаад
Цалгих оноо амжилтаар угтаж
Та бүхэндээ SSF баг Шинэ жилийн халуун мэнд хүргэж байна.
 
       
    “Таван Богд” баг  
    Цас мөсний орноор аялж
Цан хүүрэг татуулсан
Цайлган цагаан Та бүхэнд
Тавин хоёр – ын даваа даваад
Талын Үнэг хамт олондоо
Таван Богд баг мэндчилж байна.
 
       
    Манай хамт олны авьяас дундрашгүй, ажил үйлс нь цаглашгүй.
Угтан ирсэн 2011 ондоо ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт, амьдралд нь аз жаргал бүхнийг компанийхаа нийт ажилчин, албан хаагчид, тэдний гэр бүлд хүсээд улам олон урлагийн номер, гайхалтай шүлэг, ажлын амжилттай ирэх шинэ жилийн баяраа угтахын ерөөл дэвшүүлье.