Steppenfuchs Mongolei Reisen

Sie befinden sich / You are Home » Steppenfuchs Reisen – Kurzreisen in der Mongolei » Steppenfuchs Reisen – Kurzreisen 4 Tage » БҮРГЭДИЙН БАЯР“ БОГИНО АЯЛАЛ (Kurztour MN)

„Бүргэдийн баяр“ богино аялал

Tour 432 (MN)

Бүргэдийн баяр хоёр жил завсарласны эцэст  уламжлал ёсоороо энэ оны 10-н сарын эхний долоо хоногт болох нь „Талын үнэг“-ийн аяллын баг ч уг баярт явахаар зэхэж байна.

Казах түмэн бүргэдийг гаршуулах, бүргэдээр ан хийх  үе уламжлан ирсэн арга барилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний хувцас хэрэгсэл, ёс заншлаа сурталчлан таниулах үүднээс 2000 оноос хойш жил болгоны 10-р сарын эхний 7 хоногт Монголын баруун хязгаар нутагт болдог.

Адал явдал, сэтгэл түгшилт, шинэ зүйлүүдийг үзэж харсан урт долоо хоног та нарын өмнө байх болно.

Баян-өлгий аймагт газраар хоёр өдөр явж 5 дахь өдрийн орой очно.

Энэ жил харамсалтай нь Казахстан улсаас ирдэг эрхэм зочид ирэхгүй.

Хагас бүтэн сайн өдөр  бид нар 30-40 бүргэд сургагчийн өрсөлдөхийг харснаар Бүргэдийн баярын гайхамшгийг мэдрэх нь байна.

Арга хэмжээ нь морь унаж үндэсний хувцсаараа гоёж бүргэдээ гарын шуун дээр суулгасан хүмүүсийн цуваагаар нээнэ.

Бүтэн сайн  өдөр хамгийн сүүлд  тулам булаалдах/Buschkaschi/ тэмцээн болдог. Энэ тоглоом нь морь унасан 2 багын хүмүүс хоорондоо ямааны арьсаар хийсэн тулам булаалдан тогтсон газар аль баг нь түрүүлж тавьснаар хожно.

Амралтын хоёр өдрийн турш Баян-Өлгий аймгийн ойролцоо хээр талд худалдаачид, явуулын уран сайханчид, бөө нарын хөл хөдөлгөөн тасрахгүй.

Бүргэдийн баяр нь Алтайн нүүдэлчдийн хатуу ширүүн амьдралтай танилцах цор ганц боломж билээ.

Weitere Reisen